Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2024 ОНЫ 01 САРЫН ДУНД АРАВ ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Агаарын температур(Air temperature): Өнгөрөгч арав хоногт агаарын дундаж температур Их нууруудын хотгорын сумуудаар 9.6-179.6 градус хүйтэн Алтайн өвөр говийн сумдаар 9.9-13.3 градус хүйтэн,Өндөр уулын бүсийн сумдаар 10.5-13.3 градус хүйтэн байв. Агаарт хамгийн дулаан өдөртөө 1 градус хүйтнээс 10 градус дулаан байлаа. Агаарт хамгийн бага температур арав хоногт шөнөдөө 24-35 градус хүрч хүйтэрсэн. Хамгийн хүйтэн Эрдэнэбүрэн, Дуут, Цэцэг сумын нутгаар шөнөдөө -34-35 градус хүрч хүйтэрсэн байна. Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр зарим нутгаар 1-2 өдөр ажиглагдсан бол Эрдэнэбүрэнд 2 өдөр ажиглагдсан байна. Их нууруудын хотгорын болон Өндөр уулын бүсийн сумдаар жиндүү хүйтэн байлаа. Энэ 10 хоногийн дундуур фён салхины нөлөөгөөр агаар хөрсөндөө огцом дулаарч нэмэх температурт орох эргээд хүйтрэх тохиолдол ажиглагдсан. 10 хоногийн сүүлээр цас орж хүйтэрсэн.
Хөрсний температур(Soil temperature): Нийт нутгаар хөрсний дундаж температур 9-18 градус хүйтэн байв. Хөрсний гадрага дээр хамгийн их температур өдөртөө 16 градус дулаанаас 4 градус хүйтэн байсан ба хамгийн бага температур шөнөдөө 25-35 градус хүйтэн байлаа. Хамгийн хүйтэн Эрдэнэбүрэн суманд -36 градус хүрч хүйтэрсэн. Хөрсөн дээр -40 градусаас доош орж хүйтэрсэн хоногийн тоо ажиглагдаагүй.
Хур тунадас(Precipitаtion): Энэ арав хоногийн сүүлийн өдрүүдэд нийт нутгаар 33.5 мм тунадас орсон. Цас орсон сумдыг авч үзвэл Эрдэнэбүрэнд 4.6 мм, Чандманьд 4.1 мм, Зэрэгт 3.3мм, Мянгад, Цэцэг, Дарвид 2.3-2.4 мм, бусад сумдын нутгаар 0.2-2.2 мм цас орсон. Хамгийн бага нь Мөнххайрханд 0.2 мм цас орсон.
Салхи(Wind): Салхи шуурганы хувьд Их нууруудын хотгорын сумдаар болон Уулархаг нутгаараа салхи шуургатай, Алтайн өвөр говийн сумдын нутгаар тогтуун байлаа. Салхины хурд Ховд суманд 34 м/с, Дуутад 28 м/с, Дөргөн, Мянгад сумдад 24 м/с, Зэрэг, Мөнххайрханд 23 м/с, Эрдэнэбүрэнд 20 м/с, Чандмань,Мөст, Цэцэг, Жаргалантад 15-19 м/с хүрч хүчтэй шуурсан бол бусад сумдын нутгаар салхины их хурд секундэд 2-14 м/с байлаа. Энэ 10 хоногийн дундуур фён салхитай байлаа.
Цас(Snow): Алтайн өвөр говийн сумдын нутгаар цасны дундаж зузаан 4-13 см, 10 баллын цасан бүрхүүлтэй цасны нягт 0.21-0.23 г/см2 байна. Гуу жалгандаа 30-50 см,хунгарласан газраа 60-80 см цасан бүрхүүлтэй. Их нууруудын хотгорын сумдааар 3-6 см зузаан 10 баллын цастай байна. Дарвид 5 см, Эрдэнэбүрэнд 6 см зузаан цастай. Өндөр уулын сумдын нутгаар 0-3 см зузаан 5-10 баллын цастай байна. Алтайн салбар уулсаар цастай байна.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Нийт сумдад муудсан, сульдсан, тарга тэвээрэг муутай малд нэмэгдэл тэжээл өгөх,отор нүүдэл хийх мал өвөлжилтйн бусад ажил үргэлжилэн явагдаж байна. Манай сумдын малчид өөрийн аймгийн зарим сумдын нутагт отроор очиж өвөлжиж байна. Энэ арав хоногт салхины нөлөөгөөр огцом дулаарах эргээд хүйтрэх үзэгдэл ажиглагдсан. Мөн 10 хоногийн сүүлээр нийт нутгаар цас нэмж орсон.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
- Энэ арав хоногийн сүүлээр хүйтний эрч чангарсан..
- Агаарт -30 градусаас доош орж хүйтэрсэн өдөр зарим сумдын нутгаар 1-2 өдөр ажиглагдсан. 10 хоногийн дундуур фён салхины нөлөөгөөр нийт нутгаар агаар хөрсөнд нэмэх температурт орж эргэж хүйтрэх тохиолдол ажиглагдсан.
- Уулархаг нутгаар салхины хамгийн их хурд 34 м/с хүрсэн.
- Нийт нутгаар цасан бүрхүүл тогтсон.
- Тойм мэдээ бичсэн ХААЦУС-ын ахлах техникч Ж.Жаргалзаяа
2024 оны 01 дүгээр сарын 22-нд